Дүрэм ба нөхцөл

Worthy.MN-д оролцохоосоо өмнө уншсан байна гэж тооцно

📜 Оролцох ерөнхий дүрэм

  1. Хэрэглэгч бүртгэлтэй, баталгаажсан данстай байх ёстой.
  2. Дуудлага худалдаанд оролцохын тулд кредит-ийг QPay эсвэл банкны шилжүүлгээр худалдаж авна. 1 кредит = 1 🪙.
  3. Bid хийх үед санал болгосон үнийн дүн шууд барьцаалагдана (escrow).
  4. Бусад хэрэглэгч таныг давсан тохиолдолд барьцаа автоматаар буцаагдана.
  5. Дуудлага дуусахад хамгийн өндөр санал болгогч ялагч болж, барьцаа нь барааны үнэ болж бичигдэнэ.
  6. Барааг хүлээж авахын тулд 7 хоногийн дотор зохион байгуулагчтай холбогдоно.

⚙️ Bid хийх дүрэм

  • Шинэ санал нь өмнөхөөс 5 кредит-ээс багагүй өндөр байна.
  • Дуудлагын сүүлийн 60 секундэд bid хийгдвэл хугацаа автоматаар +30 секунд сунгагдана (sniping-аас сэргийлнэ).
  • Bid хийсний дараа цуцлах боломжгүй.
  • Танай интернет холболт тасрахад серверт хүлээгдэж байсан bid амжилттай хүлээн авагдсан байж болзошгүй — wallet хуудаснаас баталгаажуулна уу.

🚫 Хориотой үйлдэл

  • Олон данс ашиглан өөрийн дуудлагыг өсгөх (shill bidding).
  • Bot, automated script, browser extension ашиглан дуудлага хийх.
  • Системийн API-г DDoS, spam хийх зорилгоор ашиглах.
  • Бусад хэрэглэгчийг доромжлох, заналхийлэх.

Зөрчил гаргасан хэрэглэгчийн данс түр зогсоох эсвэл бүрмөсөн хаах арга хэмжээ авах эрхтэй.

Асуултан дээр support@worthy.mn-руу холбогдоорой

© 2026 Worthy.MN — Найдвартай дуудлага худалдааны платформ

ДүрэмНууцлалPowered by Worthy